Миний оруулсан “Мэргэжлийн дадлагын тайлан С.Баярхүү” файлыг эхнээс нь дуустал бүрэн уншиж, агуулга, бүлэг, дэд бүлэг, хүснэгт, график, зураг, тоон мэдээлэлд тулгуурлан магистрын дадлагын тайлан хамгаалах PPT презентаци бэлтгэ. PPT нь зөвхөн гарчиг, товч өгүүлбэрүүдээс бүрдэхгүй. Тайлангийн үндсэн санаа, судалгааны зорилго, байгууллагын мэдээлэл, санхүүгийн үзүүлэлтүүд, шинжилгээний үр дүнг дараалалтай, ойлгомжтой тайлбарласан байна. Тайлангийн агуулгыг эхнээс нь дараах логикоор боловсруул: 1. Нүүр хуудас – Мандах Их Сургууль, магистрын мэргэжлийн дадлагын тайлан, сэдэв “Барилга угсралтын компанийн мөнгөн хөрөнгийн эргэлт ба зээлийн хамаарлын шинжилгээ”, байгууллага “ХАС” ХХК, оюутан С.Баярхүү, 2026 он. 2. Оршил – судалгааны үндэслэл, асуудал, зорилго, зорилт, ач холбогдлыг тайлангийн эхэд тулгуурлан тайлбарла. 3. Байгууллагын танилцуулга – ХАС ХХК-ийн үүсэл, үйл ажиллагааны чиглэл, барилга угсралт болон холбогдох ажлуудыг тайлбарла. 4. Судалгааны арга зүй – ашигласан санхүүгийн тайлан, 2021–2025 оны мэдээлэл, харьцуулалт, динамик шинжилгээ, мөнгөн хөрөнгийн эргэлт, CCC, корреляцийн шинжилгээ зэрэг аргачлалыг тайлбарла. 5. Санхүүгийн үзүүлэлтүүд – тайланд байгаа хүснэгтүүдийг PPT-д оруулж, хүснэгт бүрийн дараа тухайн тоон мэдээллийг тайлбарласан богино дүгнэлт өг. 6. Хөрөнгө ба эргэлтийн хөрөнгө – 2021–2025 оны өөрчлөлтийг хүснэгт болон графикаар үзүүлж, өсөлт бууралтын шалтгааныг тайлбарла. 7. Орлого, ашиг – орлого болон цэвэр ашгийн 2021–2025 оны өөрчлөлтийг графикаар үзүүлж, жил бүрийн гол өөрчлөлтийг тайлбарла. 8. Мөнгөн хөрөнгийн шинжилгээ – мөнгөний үлдэгдэл, мөнгөн урсгалын өөрчлөлт, үйл ажиллагааны цэвэр мөнгөн урсгалыг тайлбарла. 2025 оны мөнгөн урсгалын онцгой өөрчлөлтийг тодруул. 9. Зээлийн шинжилгээ – зээлийн хэмжээ, богино болон урт хугацааны зээл, зээлийн бүтэц, банкны төвлөрөл, хүүгийн зардлыг хүснэгт/графикаар харуулж тайлбарла. 10. Мөнгөн хөрөнгийн эргэлт – мөнгөний эргэлтийн хугацааг жил бүр харьцуулж, 2024 оны өндөр үлдэгдэл болон 2025 оны бууралтын нөлөөг тайлбарла. 11. CCC шинжилгээ – DIO, авлагын болон өглөгийн хугацаа, нийт CCC-г хүснэгт болон графикаар харуул. 2021, 2023, 2025 оны өөрчлөлтийг онцлон тайлбарла. 12. Мөнгөн хөрөнгө ба зээлийн хамаарал – тайланд хийсэн корреляцийн шинжилгээний r, R² үзүүлэлтүүдийг хүснэгтээр харуулж, хамаарлын чиглэл, хүчийг энгийн ойлгомжтой хэлээр тайлбарла. Шалтгаан-үр дагаврыг нотлогдсон мэтээр бүү бич. 13. Гол асуудал – мөнгөн хөрөнгийн эргэлт удаашрах, эргэлтийн мөчлөг уртсах, зээлийн хамаарал нэмэгдэх, хүүгийн зардлын өсөлт зэрэг тайланд илэрсэн асуудлыг нэгтгэн харуул. 14. Удирдлагад өгсөн зөвлөгөө – мөнгөн урсгалын 3–6 сарын төсөв, харилцагчийн төлбөрийн нөхцөл, урьдчилгаа төлбөр, материалын худалдан авалтын төлөвлөлт, зээлийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, зээлийн зориулалтын хяналт зэрэг саналыг тайланд үндэслэн харуул. 15. Дүгнэлт – судалгааны зорилгод нийцүүлэн хамгийн чухал үр дүнг 4–6 гол санаагаар нэгтгэ.